Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан" хэмээх газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, энэ сарын 29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан байсныг тэмдэглэн баримтжуулжээ. Одоо тус суманд аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна.

Ж.Батсайхан