Г.Баасан: Сангийн сайд хууль зөрчсөн эсэхийг АТГ-аар шалгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-өөс өнгөрсөн сард иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Тус зөвлөлд өнөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2008 онд Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа улсын төсвөөс 14 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан тухай гомдол иржээ. Энэ талаар ОНЗ-ийн дарга Г.Баасан, “2008 онд Засгийн газрын тогтоолоор нүүрсийг дулааны аргаар боловсруулан хагас коксжсон түлш үйлдвэрлэж, гэр хорооллын өрхүүдийн хэрэгцээ болон халаалтын зууханд нийлүүлэх ажлыг Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосон. Энэ үед Ч.Хүрэлбаатар төрсөн ахынхаа найзын компанид тус төслийг хэрэгжүүлэх эрх өгсөн байна. Гэтэл тухайн компани нь төслийг хэрэгжүүлэх ТЭЗҮ, эрсдлийн үнэлгээ зэргийг боловсруулаагүй байхад төсвөөс 14 тэрбум төгрөг шилжүүлсэн.Тиймээс гүйцэд боловсруулаагүй төсөл үр дүнгүй болсон. Мөн төсөлд зарцуулах 14 тэрбум төгрөгийн 3 тэрбум нь хувь хүний хадгаламжийн дансанд шилжсэн гэсэн мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т хандах болно” гэлээ.
Мөн Улаанбаатар төмөр зам (УБТЗ) компанийн дарга Д.Жигжиднямаа дөрвөн сая төгрөгөөр худалдан авдаг нэг тонн тос, тосолгооны материалыг 10 сая төгрөгөөр тооцож, 1.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г, Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А нар эцэг эхчүүдээс хууль бусаар мөнгө хураасан, төрийн мөнгөөр гадаадад зугаалсан, төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг гомдол иржээ. Эдгээр асуудлыг шалгуулахаар АТГ-ын холбогдох хэлтэс, албадад ханджээ. Түүнчлэн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид Төрийн албаны тухай хууль зөрчиж, төрийн байгууллагад ажиллаж байгаа талаар олон гомдол ирснийг нягтлан шалгаж байна.
Цаашдаа Олон нийтийн зөвлөлд төрийн өндөр албан тушаалтны хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол ирүүлсэн иргэдийг хамгаалахад АТГ-аас анхаарал хандуулах шаардлагатай байгааг Г.Баасан онцлов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ