Орос хэл монголчуудын боловсролд түүхэн үүрэг гүйцэтгэснийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас МУИС-д орос хэл зааж сургаж эхэлсний 75 жилд зориулан “Орос хэл-Боловсрол, шинжлэх ухааны хэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов.
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хурлыг нээж хэлэхдээ, МУИС байгуулахад ЗХУ, ялангуяа Москвагийн их сургуулийн оруулсан үнэт хувь нэмрийг онцлоод “1942 оны 10 дугаар сарын 5-нд анхны хичээлээ эхэлсэн тэр цаг бол МУИС-д орос хэлийг анх заасан он цагийн эхлэл юм. Энэ үеэс хойш орос хэл монголчуудын хувьд боловсрол, шинжлэх ухааны гол хэл болж ирснийг манай үе үеийн төгсөгчид эрдэмтэн багш нар батална. Орос хэл ХХ зууны монголчуудын соёл, эрдэм мэдлэгийн хэмжүүр, шинжлэх ухаанд суралцах, боловсрол олж авахад гол түлхүүр, зах зээлийн харилцааны эхэн үед ч бизнесийн харилцааны дөрөө болж түүхэн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Хэдийгээр нийгмийн харилцаа солигдож зах зээлийн нийгэмд шилжих үеэс орос хэлийг заах хүрээ хумигдаж ирсэн ч орос хэлний бодит хэрэгцээ шаардлага байсаар байна” гэлээ.
Хуралд МУИС болон Москвагийн Их сургуулийн профессорууд “МУИС-ийн хөгжилд Москвагийн их сургуулийн оруулсан хувь нэмэр”, “Орос хэлийг шинжлэх ухаан, боловсролын хэлний үүднээс судлах нь”, “Даяаршихуйн эрин зуун дахь орос хэл”, “МУИС-ийн орос хэлний сургалт: өнгөрсөн ба одоо”, “Соёлын тухай мэдлэг гадаад хүнд орос хэл заах хөтөлбөрийн салшгүй хэсэг болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хурлын үеэр МУИС-д 2011 онд нээсэн “Русский Мир” кабинетаас “Русский мир.ru”, “Русский мир-10 лет” сэтгүүл болон “Орос хэлний сурах бичиг”, “Монгол Улс, ОХУ-ын түүхэн харилцааны шинэлэг тал”, “Монголд алдаршсан оросууд” зэрэг сэдэвчилсэн шинэ номын үзэсгэлэн зохион байгуулсан юм.
Хуралд Монголын их, дээд сургууль болон Москвагийн Улсын их сургуулийн орос хэлний эрдэмтэн профессор, багш, судлаачид, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, түүний дэргэдэх Русский мир төв, Монгол Улсын ШУА, ГХЯ, Дипломатын академийн төлөөлөгчид оролцов.

Ж.Болор