ГИХГ-ын дарга Д.Мөрөнг “Төрийн албаны тэргүүний ажилтан” болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.
Түүнийг төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж ийн шагнасан аж. Д.Мөрөн нь 1977 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажилласан байна. Шагналыг өчигдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсчээ.

Н.Туяа