Отгонтэнгэр уулан дахь эрлийг 06:20 цагт эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байгаа ба ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг уул руу гарсан байна.
Ослын голомтод ажиллаж буй Шадар сайд Ө.Энхтүвшин шуурхай бүлгийн өргөтгөсөн хурал хийж, үүрэг чиглэл өгсөн байна. Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр бол, Онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчний байгууллагаас нийт 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэж байна.
Үүний зэрэгцээ амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар тогтжээ. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа нь уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Б.Туул