Ослын бүсэд цагдаагийн алба хаагчид ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн энэ сарын 21-нд авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 10 иргэн уулнаас бууж амжсан.
Одоогийн байдлаар 10 уулчны цогцос олдоод байгаа ба маргааш 7 иргэнийг эрэн хайх юм. Осол болсон газарт цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагч ажиллаж байгаа ба тэдгээр алба хаагчдыг газар дээр нь Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр биечлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Мөн нэмэгдлээр Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байна. Цагдаагийн алба хаагчдаас хэргийн газрыг хамгаалалтад авч үзлэг шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах, цогцсыг таниулах ажиллагаа явуулж байгаа аж.
Б.Туул