Сураггүй байгаа уулчдаас гурван хүний цогцос олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-10-23 14:55:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан уулчдыг эрэн хайх, аврах ажиллагаа одоо тус бүс нутагт үргэлжилж байна.
Өнөө өглөө хийсэн Улсын онцгой комиссын хуралдааны үеэр 17 уулчин олдоогүй байгаа тухай Онцгой байдлын байгууллагынхан Шадар сайдад илтгэж байсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээс үзвэл, одоогоор гурван хүний цогцос олдоод байгаа аж.
Эрэн хайх, аврах ажиллагааны явцын талаар одоо 15 цагаас ОБЕГ-аас хэвлэлийн бага хурал хийх гэж байна. 
Б.Туул 
Связанные новости