ОБЕГ-аас 62263009 тусгай дугаар ажиллуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд явуулж буй эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг 62263009 тусгай дугаарт хандаж тодруулж болох нь.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа аж.
Энэ нь бусад дуудлага хүлээн авах боломжгүй хэт ачаалал үүсгэхийн зэрэгцээ эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ мэдээлэл солилцоход саад учирч байгаа юм байна.
Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд мэдээ мэдээлэл өгөх дээрх тусгай утсыг ажиллуулж эхэлжээ.
Б.Туул