Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 19 хүнийг аврах, эрэн хайх ажиллагаа эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгог сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон байна. Энэ талаар ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр шуурхай хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл өглөө.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт анх иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Ууланд авирч байсан 27 хүнээс Саранчимэг гэж хүн анх мэдээлэл өгсөн. Гавъяат уулчин Сүрэнжав мөн энэ багт явж байгаа. Бидэнд өгсөн мэдээллээр аялал хийж явсан хүмүүсээс найм нь өчигдөр орой уулнаас бууж ирээд өнөөдөр өглөө аймгийн ОБХ-тэй холбогдсон. Үүссэн нөхцөл байдлыг ОБЕГ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд нарт өгсөн. Шадар сайд Ө.Энхтүвшингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу аврах эрэн хайх ажиллагаа эхэлчихсэн явж байгаа" гэлээ.

Ууланд аялал хийж байсан гэх дээрх 27 хүн дотроо аялагчдын клуб бөгөөд гурван бүлэгт хуваагдан явж байсан бөгөөд эсэн мэнд бууж ирж чадсан найман хүн эхний бүлэгт багтжээ. Мэдээлэл өгсөн гэх Саранчимэг нь шөнөдөө уулын бэлд хонож, өнөөдөр 13.00 цагт хамгийн ойр байсан байгал хамгаалагчтай уулзаж чадсан аж. Тэрбээр "харанхуй байсан, нуранги үүссэн" гэсэн мэдээллийг холбогдох албаныханд өгчээ. Отгонтэнгэр уул орчимд цаг агаарын хувьд харьцангуй дулаан, 7-8 хэмийн дулаан байгаа учир хайлах, гулгах эрсдэл байгаа гэж ОБЕГ-ын дарга мөн хэлж байв.
Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байна. Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж. Баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа юм байна.
Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт нисчээ.
Дашрамд дурдахад, БОАЖ-ийн сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон байдаг юм байна.

Н.Гантуяа