18 ширхэг тарваганы тулам хураан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь байнгын хяналтын пост 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар өчигдөр шөнө Лүн сумын нутаг дэвсгэрт "Toyota Corolla" маркийн автомашинаар 18 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэн явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн хураан авчээ. Одоо холбогдох байгууллагуудтай хамтран шалгалтын ажиллагааг нарийвчлан хийж байна.
Ж.Батсайхан