Эх хэлний асуудлаарх хэлэлцүүлэг
ВИДЕО МЭДЭЭӨчигдөр Төрийн ордонд “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.
“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж хамгаалан хөгжүүлэхийн тулд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, бусад байгууллагатай нягт хамтран ажиллана гэлээ. Хэлэлцүүлэгт МУИС-ийн зөвлөх профессор, хэл бичгийн ухааны доктор Ж.Баянсан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Цэвээндорж, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам нарын олон хүн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Илтгэгчид нэр томъёог цэгцлэх, гадаад үгийн хэрэглээг нэг мөр болгох, дунд сургуулийн сурах бичгийг цэгцтэй зөв бодлогоор тогтвортой авч явах, хаягжилтыг цэгцтэй болгох зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Комментарии