Хууль сурталчлах өдөрлөг болов
ВИДЕО МЭДЭЭНийслэлийн 378 жил, Монголд Нотариатын байгууллага үүсссэний 92 жилийн ойг тохиолдуулан хуулийн салбарынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага оролцож нотариатын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өглөө. Мөн ХЗДХЯ, Нийслэлийн шүүх, прокурор, цагдаагийн газар үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл түгээв. Нийслэлийн Засаг дарга 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан НЗДТГ-аас иргэдэд хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Комментарии