Ноцтой эвдрэл гарснаас Таван толгойн гүүрийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-16 12:41:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Тавантолгойн гүүрэнд эвдрэл гарчээ. Тиймээс уг гүүрийг  тодорхойгүй хугацаагаар хаав.256 метр урттай, төмөр бетон гүүрэнд ноцтой эвдрэл гарсан тул энэ сарын 13-наас эхлэн хаасан. Тиймээс зорчигч, тээвэрлэгчид чиглэлээ өөрчлөн хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


Ж.Батсайхан

Связанные новости