Ургац хураалт 91 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ургац хураалтын явц 91 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийт 246.8 мянган га-гаас 212 мянган тонн үр тариа, 12 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.
Энэ онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс тариалжээ. Мөн 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн байна.

Б.Заяа