Өсвөрийн сэргийлэгчид Замын цагдаагийн иж бүрэн хэрэглэлтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-12 11:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албаны Ахмадын зөвлөлөөс “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн үйл ажиллагааг дэмжиж Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн сурагчдад цацруулагчтай хантааз, шүгэл, гэрэлтдэг дохиур мод, цагаан бээлий, малгай бүхий 20 иж бүрдэл гардуулав. Уг бүлгэм нь сурагчдыг багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг сахиулах болон сурагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг олон чадвар эзэмшүүлэх зорилготой юм байна.


Ж.Батсайхан

Связанные новости