Архивынхан гамшгаас хамгаалах сургуулилт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс Архивын ерөнхий газар хамтран архивын газрын хамт олны дунд гамшгаас хамгаалах дадлага сургууль хийв. Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар мэдлэг олгосон байна. Тактикийн сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах Аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах Аврах 26 дугаар ангиуд хамтран оролцжээ. Тус сургуульд нийт 195 ажилчин, албан хаагч, 8 техник хэрэгсэл, 5 мэргэжлийн анги оролцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан