Зэвсэгт хүчний 10 ангид бөхийн сургалтын хэрэглэгдэхүүн гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-10 16:45:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт эхэллээ. Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаан дээр МҮБХ-оос  монгол бөхийн сургалтын иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг Зэвсэгт хүчний 10 ангид гардуулж өглөө." Эрийн гурван наадам цэргийн гурван эрдмээс эхтэй. Эрийн гурван наадмын гол хэсэг нь үндэсний бөхийн барилдаан юм" гэж энэ үеэр Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ онцлон хэлж дээрх ангийн захирагч нарт иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг  гардууллаа гэж БХЯ-наас мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости