Нийслэлийн прокурорын газраас Замын цагдаагийнханд сургалт явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд хуваарь гарган, хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж байна.
Энэ удаа Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвөөс тавьсан хүсэлтийн дагуу "Уран зохицуулагч-2” улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн 21 аймаг болон Нийслэлийн Замын цагдаагийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 32 албан хаагчид сургалт зохион байгууллаа. Замын цагдаагийн албан хаагчмд сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх санал тавьснаар сургалт амжилттай өндөрлөсөн гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Ж.Батсайхан