Энэ сарын 13-нд Дээд шүүх Дэнзэн нарын хэргийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-10 13:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэх товоо зарлалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-ны 09.00 цагт болно.

Энэ хэргийг сануулахад, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм. Мөн уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр жилийн хорих ял, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулах шийдвэрийг шүүхээс гаргасан. Уг хэргийг Дээд шүүхээр ийнхүү хэлэлцэхээр  болжээ.

 

Ж.Батсайхан

Связанные новости