Онцгой байдлын гурван алба хаагчийг “Баатар” одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр Монгол Улсын онцгой байдлын салбарт үр бүтээлтэй ажилласан гурван алба хаагчийг “Баатар” одонгоор шагнасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Уг шагналыг ОБЕГ-ын харъяа Гамшиг судлалын хүрээлэнгийн төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Т.Отгон нарт олгожээ. Шагналыг өнөөдөр ОБЕГ-ын дага, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр гардуулав.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 51 улсын гишүүнчлэлтэй, олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй байгууллага. Монгол Улс 2002 онд уг байгууллагын гишүүнээр элсч байсан. Өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар” одонгоо хүртээдэг юм” хэмээв.

Ч.Ариунболд