Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-09 17:10:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аян хотын хэмжээнд өрнөж буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн  Хан-Уул дүүргийн нээлт өнөөдөр тус дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь  10 дугаар сарын 04-нөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж УБХЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости