Зургаан айлын хаус хороолол ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-09 17:00:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс буюу 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор  6 айлын хаус хорооллын барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэн энэ  сарын 6-ны өдөр ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, Хархорин сум буюу Сум дундын ерөнхий прокурор Н.Батмөнх, Сум дундын Шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа, Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Түмэнбаяр нар оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм. Тус хаус хороолол нь  17х9 харьцаатай, 153 м2 талбай бүхий төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, автомашины гражтай юм. Газрын асуудлыг сумын Засаг Даргын Тамгын газраас үнэ төлбөргүйгээр олгосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын орон нутагт ажиллаж, амьдрах урам зоригийг сэргээсэн үйл явдал боллоо гэж ШШГЕГ-ын ОНХА-ны ажилтан Х.Баясгалан мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости