Өнөөдрийн арилжаагаар 36 компанийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-09 16:56:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 57 хувьцаат компанийн 310,466 ширхэг хувьцаа арилжсанаас 36  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Хэрлэн Хивс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Мик холдинг” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.09 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 900 ширхэг үнэт цаас 189 сая 107 мянган төгрөгөөр, багцын арилжаагаар 862 ширхэг үнэт цаас 84 сая 79 480  төгрөгөөр арилжаалжээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1105.57 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 173 тэрбум 962 сая 878 363 төгрөг болсон байна.
Б.Заяа 
Связанные новости