Хуульчдын холбооны III их хурлын тов гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
Энэ удаагийн хурлаар зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл сонсох, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтжээ.
Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийн ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд явуулах юм байна.

Н.Туяа