14 настай хүүхэд байрны дээврээс үсрэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-10-07 13:51:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гурван давхар байрны дээврээс үсрэхийг завдсан хэрэг өчигдөр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал тус дүүргийн 3 дугаар хороонд 3 давхар өргөтгөлийн байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:33 цагт МШУТ хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж 14 настай, эрэгтэй Т гэх хүүхдийг дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж чаджээ. Хүүхдийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
 
Н.Туяа
Связанные новости