УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржийг ҮАБЗ, АТГ-аар шалгуулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлнэ гэв.
Энэ талаар өнөөдөр тус төвийн тэргүүн Д.Төмөрбаатар мэдээлэл хийв.
“Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн асан хүн өөрийн эзэмшилд байдаг тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, энэ оны 4 дүгээр сард гарсан УИХ-ын 27 дугаар тогтоолд тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувиар тогтоосон. Харин “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр 5 хувийн татвар төлж байгаа юм. Гэтэл Монгол Улсад тамхины ургамал тариалах боломжгүй, цаасыг нь ч үйлдвэрлэдэггүй. Бүх түүхий эдийг гаднаас импортолдог. Дээрээс нь тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани хуваан эзэмшдэг. Тиймээс энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш гэж үзэж байгаа юм. Монгол Улсад 600 мянган хүн тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 45 хувь нь “Монгол тамхи Со” компанийн таван төрлийн тамхийг хэрэглэж байгаа юм. Ингэснээр энэ компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог. Үүнэээс 30 хувийн татварт авбал ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс манай байгууллага Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” хэмээн нэрийдэж байгаа юм. Түүнчлэн Ц.Дашдорж УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 192 сая төгрөг гэж худлаа бөглөж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй олон хууль зөрчсөн.Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар албан бичиг хүргүүлж байна” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал