УБЕГ ойгоо угтаж туг аялуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙУлсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт УБЕГ-ын туг аялж байна.
Тус аймгийн УБХ-ээс туг аялж байгаатай холбогдуулан өнгөрөгч амралтын өдрүүдэд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулан бүртгэлийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан иргэд олон нийтэд бүртгэлийн үйлчилгээг шуурхай хүргэх арга хэмжээ авлаа. Энэ үеэр олон иргэд бүртгэлийн үйлчилгээ авсны дээр аймгийн удирдлагууд иргэдтэй уулзаж зарим хүмүүст бичиг баримт гардуулж төрийн үйлчилгээнд хамрагдан албан бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлэхийн ач холбогдлын талаар ярилаа.
Ш.Цоодол
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                     
                    
Комментарии