Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр 10 дугаар сарын 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалан зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх хүндрэл учирч болзошгүй байна. Иймд иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Н.Туяа