Гэр бүлийн хүрээн дэх гэмт хэргийн гаралт буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга баталснаас хойш гэр бүлийн хүрээнд үүсдэг байсан гэмт хэргийн гаралт өнөөдрийн байдлаар 16.0 хувиар буурсан байна.
Монгол Улсад гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн гэмт хэргийн тоо дайн самуунтай байгаа улстай энэ тэнцэж байсан нь манайд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй болсныг харуулж байсан. Энэ ч үүднээс 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн ч өдөр ирэх бүр гарч ирж буй гэмт хэргийн байдал, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээ тодорхой бус, энэ төрлийн хэрэг, зөрчлийг холбогдох хуулиудад тусгайлан зааж өгөөгүйгээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад ач холбогдлоо хангалттай өгч чадаагүй. Гэр бүл бат бэх байхын гол үндэс нь Монгол Улсын тусгаар тогнолтой зайлшгүй холбоотой. Иймээс уг хуулийг өнөөгийн нийгэм, цаг үе, дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх үүднээс Хууль зүй дотоод хэргийн сайд үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт онцгойлон анхаарал хандуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулан, дагалдан гарах 10 гаруй журмыг батлан гаргаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан Дэд зөвлөлийг байгуулан ажиллуулсан. Үүний үр дүнд 2017 оны 2 дугаар сараас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гэр бүлийн хүрээнд үүсдэг байсан гэмт хэргийн гаралт өнөөдрийн байдлаар 16.0 хувиар буурсан гэсэн цагдаагийн байгууллагын дүн мэдээ гарсан байна.
Энэ нь томоохон амжилт бөгөөд айх айдасгүйгээр гэр орондоо амар тайван амьдрах болсон мянга мянган гэр бүлүүд талархаж байгаа юм.

Н.Туяа