Мөрийтэй тоглоомчдыг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-03 14:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 02-ны өдрийн 05:00 цагаас 03-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн  ослын 390, гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Өчигдөр шөнө мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Нийслэлийн  Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснээр шалгажээ. Мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлэв. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна гэж УБХЦГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Связанные новости