Автомашинд цацрагийн хэмжилт хийх аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/85 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян эхлүүлээд байна.
Энэ аяны гарааг эхлүүлэн Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэстэй хамтран “АБТЭМА”, “Прогресс транс”-ын гүний гаалийн хяналтын бүсэд Япон Улсаас импортоор орж ирж буй автомашинуудаас түүвэрлэн нийт 63 автомашинд цацрагийн хэмжилт хийлээ. Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илрээгүй байна. Цацрагийн хэмжилт үргэлжилж байна.
Ж.Батсайхан