Есдүгээр сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-29 09:02:16
09.00 цагт “Хөвсгөл нуур” зочид буудалд “Монголын сонсголгүй иргэдийн ТББ-уудыг чадавхижуулснаар нийт сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх нь” төслийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Сүхбаатарын талбайд "Алтан намар-2017" оюутны явган аялалын тэмцээний нээлт болно.

10.00 цагт ЗТХЯ-нд “Дотоодын ачаа тээвэр -Интернет худалдаа-Шийдэл" хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлгээс "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы хүрээнд иргэдэд зүрх судасны чиглэлээр үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголд тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ойн талаар “Хустай цогцолбор төв”-өөс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Кино үйлдвэрийн хашаанд Төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд ХЗДХЯ, АЕГ, ШШҮХ-ийн ажилтан албан хаагчдын 420 айлын орон сууцны шав тавих ёслол болно.

11.00 цагт Хаан банкны төв байранд XБНГУ-ын “Фридрих-Эберт-Сан”, “Ланд Арт Монголиа” ТББ-аас “ART Public UB 2017” урлагийн долоо хоногийн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Чингис зочид буудалд “ЖАЙКА” олон улсын байгууллага сайн дурын гишүүнээ Монголд илгээж эхэлсний 25 жилийн ойн арга хэмжээ болно.

15.00 цагт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгийн 255 сурагчийн анхны уулзалт, тангараг өргөх ёслол болно.
Связанные новости