Мексикт буудалцаан болсны улмаас 14 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2017-09-28 14:30:49
МЕХИКО. /Шиньхуа/. Мексикийн хойд хэсгийн Чихуахуа мужийн хар тамхинаас хамааралтай өвчтөнүүдэд зориулсан нөхөн сэргээх эмчилгээний төвд буудалцаан болсны улмаас 14 хүн амиа алдаж, 8 хүн шархадсан байна гэж Мексикийн цагдаагийн байгууллагаас мэдээлснийг Хятадын "Шиньхуа" агентлаг уламжлав.

Бүлэг хүмүүс “Юнайтед Фэмилиз” төвд дайран орж, тэнд байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагад өртөн бэртэж гэмтсэн хүмүүст туслахаар анхны тусламж ирэх үед тус төвд 25 хүн байжээ. Цагдаагийн 10 гаруй машин тус төвийг тойрон хамгаалж байгаа бөгөөд цагдаа нар ойр орчмоор халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм.

АНУ-тай хиллэдэг Мексикийн Чихуахуа мужид хар тамхины дайн 10 жилийн туршид үргэлжилж байгаа билээ.
Х.Сарнай

 

Связанные новости