Японы парламентын доод танхимын бүрэн эрх дуусгавар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн шийдвэрийн дагуу тус улсын парламентын гол үүрэгтэй доод танхимыг тараалаа. Энэ тухай Японы эзэн хаан Акихитогийн зарлигийг парламентын доод танхимын нэгдсэн хуралдаан дээр уг танхимын дарга Тадамори Ошима уншиж танилцуулсан байна гэж ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлэв.
Сөрөг хүчний намуудын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн парламентын доод танхимын нэгдсэн хуралдаанд оролцоогүй аж. Японы засгийн газрын шийдвэрийн дагуу сонгуулийн кампанит ажил аравдугаар сарын 10-нд эхлэж, хугацаанаас өмнөх бүх нийтийн сонгуулийн санал хураалтыг аравдугаар сарын 22-нд явуулах юм.
Парламентын доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах бодолтой байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 25-ны даваа гарагт зарласан билээ. Түүний тайлбарласнаар, уг шийдвэр нь эдийн засгийн шинэтгэл явуулах, Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан энэ үед аюулаас хамгаалах салбарын өнөөгийн бодлогоо үргэлжлүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авах шаардлагатай байгаа ажээ.

Л.Батбаяр