Дүрвэгчээ эргүүлж авбал 2 тэрбум доллар өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-10 12:22:17

МОСКВА. /Sputnik/. Европт орж ирсэн Африкийн дүрвэгчдийн асуудлыг шийдэх “шийдэмгий төлөвлөгөө”-г Европын Холбоо боловсруулж байгаа талаар АНУ-ын “Wall Street” сэтгүүл мэдээллээ. 

Африкийн 800 мянга орчим дүрвэгчдийг нутаг буцаах ажилд 2 тэрбум доллар зарцуулж магадгүй байна. Энэ долоо хоногт Мальтад болох Европын Холбоо, Африкийн удирдагчдын уулзалтаар уг санааг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна гэж тус сэтгүүлд бичжээ. 

Судан, Кени, Уганда, Этиоп зэрэг улсад санхүүгийн туслалцаа үзүүлэх тусгай санг Европын Холбоо байгуулж магадгүй байна. Урилгагүй зочдоо эргүүлэн авах амлалт өгвөл энэ мөнгийг олгох юм. Гадаадын ажилтны их хэмжээний мөнгөн гуйвуулгаас эдийн засаг нь ашиг олдог Африкийн олон Засгийн газарт энэ нь сул цэг болж байна.

Мөн Европт ажиллаж, сурахыг нь дэмжиж, Африкийн оюутнууд, эмч нар, залуу бизнес эрхлэгчдийн визанд бүрдүүлэх материалыг хөнгөвчилнө гэсэн мэдээ байна.

Ийм гэрээ байгуулахыг Их Британийн Тусгаар тогтнолын намын дарга Найжел Фэреж эрс эсэргүүцжээ. “Хууль бус шилжин суурьшилтыг хууль ёсны болгох саналыг Европын Холбоо тавьж байна. Ингэж болохгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Х.Аминаа

 

Связанные новости