Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдах болжээ.
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болохоор товлов.

Н.Туяа