Есдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-25 07:34:08
09.00 цагт Цөмийн энергийн комиссын ажлын албанд "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт"  үндэсний сургалт болно.

10.00 цагт МҮОХ-нд Монголын бейсбол, софтболын холбоо, Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн дасгалжуулагч бэлтгэх дамжааны нээлт болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монголбанкнаас мөнгөний бодлогын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт АТГ-ын "Олон нийтийн төв"-д АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт  Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хуралдана.

11.00 цагт ХХААХҮЯ-нд өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төв шуудангийн дөрвөн давхарт Үндэсний аудитын газраас хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.

14.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сангаас зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.
Связанные новости