Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй холбогдуулан ЗЦА-наас анхааруулга гаргажээ.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэл үүсдэг. Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдаа тохируулж явах болон хамгаалах бүсээ тогтмол зүүхийг анхааруулжээ.
Мөн ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа жолооч нар “Ачаа тээвэрлэх журам”-ыг чанад баримтлахыг анхааруулав.

Ч.Ариунболд