Байгаль орчны чиглэлээр зарласан уралдааны хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-09-21 13:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран айгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд 2017 оны 5 дугаар сард сарын хугацаатай зарласан билээ. Уралдаанд өрсөлдөхүйц хэмжээний тоотой бүтээл ирээгүй учраас уралдааны хугацааг 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг хүртэл сунгажээ.

Уралдааны зорилго нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг чанд мөрдөхийн ач холбогдлыг ойлгуулах, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг таниулах, уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага, түүний нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүний эрхийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэх явдал юм.


Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулж, шагналыг Олон улсын хүний эрхийн өдрөөр гардуулна. Шагналын сан нь:

1.Телевиз, радиогийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг

2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг аж.
 

Б.Туул

Связанные новости