Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын хамгийн том системийг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-21 12:47:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэл бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төв байгуулжээ.

Уг төвийн нээлтийн ёслол өнөөдөр ОБЕГ-т боллоо. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийг төвийг 2013 онд байгуулснаас хойш тасралтгүй шинэчлэл, сайжруулалт, өргөтгөл хийсний үр дүнд одоогийн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад байна. Бүсийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасны дараа аймаг, орон нутагт гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, манай төвөөр дамжуулан ЗХЖШ, ЭМЯ, ХХЕГ-ын шуурхай удирдлагын газрууд шууд холбогдох юм. Мөн тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон ТББ-ууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой боллоо” хэмээв.

Мөн үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байрлах бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төв нээлтээ нэгэн зэрэг хийж, ОБЕГ-тай шууд холбогдон, мэндчилгээ хүргэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости