58 мянган золбин нохой устгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” болон “Мөнхбуян оргил” компани хамтран энэ оны эхний есөн сард 58 мянган золбин нохой усгалд оруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Дээрх гурван байгууллага энэ онд нийт 82 мянган золбин нохой, муур усгалд оруулахаар төлөвлөсөн байна. Устгалын ажилд “Бид туслая” ТББ хяналт тавьж байгаа бөгөөд анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн талаар сургалт явуулж байгаа аж.
Мөн энэ оны 5, 6 дугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэн вакцинд хамруулж, бичиг баримт олгосон байна.

Ч.Ариунболд