Есдүгээр сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-20 07:37:01
09.00 цагт Монголын Архитекторуудын Эвлэлийн байранд ЭМЯ-наас “Эрүүл мэндийн төвүүд клиникийн эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна.

10.00 цагт АШУҮИС-ийн байранд “Дэлхий эмч нарын терроризмын аюулын эсрэг шинжлэх ухааны практик” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Туушин зочид буудалд Монгол Улсын агробизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн менежментийг сайжруулах зорилго бүхий 2 сая ам.долларын төслийг эхлүүлэх семинар болно.

10.30 цагт Хангарди ордонд НИТХ дахь АН-ын бүлгээс "Хотын шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт БОАЖЯ-нд НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт АТГ-ын гадна талбайд АТОЗ-өөс оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын нам бус иргэдийн холбооноос 60 тэрбум төгрөгийн асуудал болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга жудо болон боксын тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзана.

12.00 цагт Монголын хараагүйчүүдийн төвийн дэргэд 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 99057870

14.00 цагт АШУҮИС-ийн байранд “ОХУ-ийн их сургуулиуд боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс “Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт Зорчигч тээврийн нэгтгэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж, мэдээлэл хийнэ.

Live conference center” мэдээллийн төвд

11.00 цагт Баянгол дүүргийн 15, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтийн талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Связанные новости