Гуантаномогийн шоронг хаах төлөвлөгөөг боловсруулж дуусгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-09 12:11:10

ВАШИНГТОН. /TASS/. Кубын Гуантанамо аралд оршдог АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бааз дахь террористуудыг хорьдог шоронг хаах төлөвлөгөөг тус улсын цэргийн шинжээчид ойрын долоо хоногуудад боловсруулж дуусгахаар төлөвлөж байна. Энэ тухай Америкийн Засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдээлжээ.

Тэдний хэлснээр, баримт бичигт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер ойрын долоо хоногуудад гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд дараа нь Цагаан ордонд өргөн барих аж.

Гуантанамогийн шоронд одоогийн байдлаар Афганистан болон бусад оронд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах үеэр баривчилсан “Аль-Каида” бүлэглэлийн гишүүдийг оруулаад 112 хүн хоригдож байна. Хоригдлуудын бараг талыг нь гадаадын орнуудын эрх баригчдад шилжүүлэн өгөх бол үлдсэн нь хэтэрхий аюултайд тооцогдож байгаа учир АНУ-д хорих аж. Холбогдох төлөвлөгөөний дагуу, тэднийг Колорадо, Канзас эсвэл Өмнөд Каролина муж улсын чанга дэглэмтэй шоронгуудын нэгд шилжүүлж магадгүй.

Д.Жаргал

 

Связанные новости