Амралтын газруудад эмч, сувилагч ажиллуулах шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.
Шалгалтын ажлын хэсэгт дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс болон Нийслэлийн Аялал жуулчлалын газрын төлөөлөг багтжээ. Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр, амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж. Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, обьектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтын систем муу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тиймээс ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийг эмч, сувилагч ажиллуулах, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах зэргээр зөрчил, дутагдлаа арилгах хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Шалгалт энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд