Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-09-18 14:38:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийг бүртгэж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар дээрх шалгаруулалтыг зарласан бөгөөд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл авах юм байна. Мөн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 70008022 утсаар лавлах боломжтой аж.
Ж.Болор
Связанные новости