Аврах тусгай ангийн 50 жилийн ойн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-09 10:29:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн хүрээнд нийслэл хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болжээ.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, шилдэг анги, байгууллага шалгаруулах зорилго бүхий уг тэмцээн  энэ сарын 10-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээнийг Монголын Волейболын холбооны шүүгчид шүүн явуулах бөгөөд энэ үеэр тэмцээнд оролцож байгаа Олон Улсын хэмжээний мастер болон спортын мастер цолтой тамирчдад хүндэтгэл үзүүлэх юм.

Тэмцээнд ОБЕГ, НОБГ, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Аврах тусгай анги зэрэг байгууллагуудаас 30 баг оролцох аж.

Ч.Ариунболд
Связанные новости