“А321”-ийн ослын талаар “Charlie Hebdo” шог зураг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-06 16:31:10

ПАРИС. /TASS/. Египетэд осолдсон Оросын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн “А321” онгоц Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн шог зургийн сэдэв болжээ. Өдөөн хатгасан нийтлэлээрээ алдартай тус сэтгүүлийн шинэ дугаарт 224 хүний амийг авч одсон эмгэнэлт явдлын талаар хоёр зураг гарсан байна.

Хоёр зургийг хоёуланг нь “Charlie Hebdo”-гийн энэ долоо хоногт гарсан шинэ дугаарын сүүлийн хуудсанд “Та бүхний зугтсан хавтас” гарчгийн дор нийтэлсэн байна.

Эхний зурагт террористын дээгүүр цогцос, нисэх онгоцны сэгүүд нисч байгаагаар дүрсэлж, “Оросын нисэх хүчин бөмбөгдөх ажиллагаагаа эрчимжүүллээ” гэж бичжээ. Хоёр дахь зурагт цогцос, онгоцны сэгний дунд хэвтэж байгаа гавлын ясыг Оросын өртгийн харьцааны аюулын талаар эрэгцүүлэн бодож байгаа байдлаар “Air Cocaine”-ний онгоцоор нисдэг байж хэмээн ярьж байгаагаар дүрсэлжээ. Энэ нь кокаины хууль бус наймаатай Саркози холбоотой гэх дуулианд битүү дохио өгсөн бололтой.

Өнгөрсөн долоо хоногтт Францын хоёр нисгэгч хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр Доминикан улсад баривчлагдсан юм. Уг хоёр нисгэгч Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозитай холбоотой болж таарсан нь хэвлэлүүдэд шуугиан тарьжээ.

“Charlie Hebdo”-гийн нийтэлсэн зураг нь ослоор амиа алдсан хүмүүсийг гутаан доромжилж байна гэж Оросын Олон улсын хэрэг эрхэлсэн зөвлөлийн гишүүн Игорь Морозов мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Связанные новости