АНУ цаг агаарын шинэ үеийн анхны хиймэл дагуулаа хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН./TASS/. АНУ 11 дүгээр сард цаг агаарын шинэ үеийн анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай АНУ-ын Худалдааны яамны бүтцэд хамаардаг далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газар мэдээлжээ.
"JPSS-1" аппараттай "Delta 2" зөөгч-пуужинг 11 дүгээр сарын 10-нд хөөргөхөөр төлөвлөсөн ба энэхүү хиймэл дагуул нь Дэлхийн алсын зайн тандан судалгаа, түүнчлэн дэлхийн далай тэнгис, агаар мандалд ажиглалт хийх зориулалттай ажээ. Тус сансрын аппарат дээр суурилуулсан эрдэм шинжилгээний таван багаж хэрэгслийг ашигласнаар юуны түрүүнд цаг агаарын урьдчилсан төлөвийн нарийвчлалыг эрс дээшлүүлнэ гэж Америкийн мэрэгжилтнүүд тооцоолж байгаа юм. Дээрх хиймэл дагуул туйлын тойрог зам дээр байрлаж, 824 км-ийн өндөрт дэлхийг тойрон хоногт 14 удаа эргэснээр дэлхийн бүх хэсгийг бүрэн хамран ажиглалт хийх боломжтой болж байгаа юм.
JPSS-1 аппарат болон түүний эрдэм шинжилгээний хэрэгслүүдийг нийтдээ Америкийн таван өөр компани бүтээсэн ба уг аппаратын ашиглалтын хугацаа долоон жил аж. Далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газар цаашдаа мөн ийм гурван хиймэл дагуултай болохоор төлөвлөж байгаа юм. Ингэснээр дэлхийн хэмжээнд цаг агаарын урьдчилсан мэдээг өндөр нарийвчлалтай долоо хоногийн өмнөөс мэдэх боломжтой болох ажээ.

О.Барс