Тээврийн хэрэгслийг журамлах ажиллагаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-06 13:17:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлаж эхэллээ.Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ журмын дагуу хөдөлгөөнд оролцох болсныг  анхаарна уу гэж ЦЕГ-ын ЗЦА-аас мэдээллээ. Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд нааж байгаа бөгөөд уг наалт байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй юм.
 

Ж.Батсайхан

Связанные новости