Улаанбаатарт 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-09-06 07:43:49
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  27-32 градус,  Увс нуур,  Их нууруудын хотгор болон говийн нутгаар 24-29 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 
Связанные новости